Articles
  • Б.ДӨЛГӨӨН: 10-300 САЯ ТӨГРӨГ ХҮРТЭЛХ САНБ.ДӨЛГӨӨН: 10-300 САЯ ТӨГРӨГ ХҮРТЭЛХ САНХҮҮЖИЛТ АВАХ ХҮСЭЛТЭЙ ААН-ҮҮДЭЭС МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
    Б.ДӨЛГӨӨН: 10-300 САЯ ТӨГРӨГ ХҮРТЭЛХ САНБ.ДӨЛГӨӨН: 10-300 САЯ ТӨГРӨГ ХҮРТЭЛХ САНХҮҮЖИЛТ АВАХ ХҮСЭЛТЭЙ ААН-ҮҮДЭЭС МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

    Монгол Улсын хэмжээнд 2020 онд  7.6 тэрбум ам.долларын экспорт хийжээ. Үүний 95 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлжээ. Зөвхөн 5 хувь нь л уул уурхайн бус экспорт байна. Энэ 5 хувьд харьяалагдах бүтээгдэхүүний экспортыг өсгөх, төрөлжүүлэх зорилготой “Экспортыг дэмжих төсөл”-ийн зохицуулагч Б.Дөлгөөний ярилцлагыг хүргэж байна. Тэрээр Дэлхийн банканд санхүүгийн зөвлөхөөр арав орчим жил ажилласан туршлагатай юм.

     

    Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Экспортыг дэмжих төсөл”-ийн хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна.

     

    -Сайн байна уу? Юуны түрүүнд манай уншигчдад төслийнхөө талаар тодорхой мэдээлэл өгөөч?

    -Сайн байцгаана уу? Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн 20 сая ам.долларын санхүүжилттэй “Экспортыг дэмжих төсөл”-ийг 2016 оноос Сангийн яаманд хэрэгжүүлж байгаад 2020 оноос ХХААХҮЯ руу шилжүүлсэн байдаг. Энэхүү төсөл 2023 оныг дуустал хэрэгжинэ.

     

    Манай Улсын хувьд экспорт маш харамсалтай түвшинд байна. Нийт экспортын 95 хувийг эзэлж буй уул уурхайн экспортыг задалж үзэхэд ихэнх нь нэмүү өртөг шингээгүй түүхий эд байдаг. Уул уурхайн бус экспортын 97 хувийг есөн бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Эдгээр есөн бүтээгдэхүүний ганцхан нь бэлэн бүтээгдэхүүн байна. Тэр нь ноосон бүтээгдэхүүн буюу нэхмэл, ноолууран хувцас юм.