Мэдээ мэдээлэл
  • “ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН ЭРХ ЗҮЙН ОРЧИН БА ТУРШЛАГА” НЭЭЛТТЭЙ ЦАХИМ СУРГАЛТ
    “ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН ЭРХ ЗҮЙН ОРЧИН БА ТУРШЛАГА” НЭЭЛТТЭЙ ЦАХИМ СУРГАЛТ

    📌Энэхүү сургалт БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, Байгалийн нөөцийн газар, Усны газар, УУХҮЯ, АМГТГ, МХЕГ, ШУТИС, Дорнод болон Дундговь аймгийн БОАЖГ-ын холбогдох мэргэжилтнүүд хүргэсэн нийт 17 илтгэгчийн 20 видео хичээлүүд бүхий мэдлэг бататгах тест, түгээмэл асуулт хариултын хэсгүүдээс бүрдэнэ. Сонирхсон хүн бүр доорх линкээр орж, e-mail хаягаар бүртгүүлэн видео хичээлүүдтэй танилцах боломжтой ба мэдлэг бататгах эцсийн сорилыг амжилттай давсан тохиолдолд E-сертификат олгох юм.

    https://training-mongolia.thinkific.com/courses/environment

    Сургалт нийт 8 цаг үргэлжлэх бөгөөд дараах 6 сэдэвчилсэн модулиудаас бүрдэнэ.

    Үүнд:

     

    Модуль I. Байгаль орчны үнэлгээ ба аудит

     

    Модуль II. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө /түүний төлөвлөлт, тайлагналт/

     

    Модуль III. Уурхайн хаалтын менежмент ба нөхөн сэргээлт

     

    Модуль IV. Усны нөөцийн менежмент

     

    Модуль V. Химийн хорт болон аюултай бодис, хог хаягдлын менежмент

     

    Модуль VI. Хууль тогтоомжийн хэрэгжилт, жендер, олон нийтийн оролцоо гэсэн сэдвийг хамарч байна.